Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Apple компани зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүний үнээ 100$-р нэмжээ

Apple компани зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүний үнээ 100$-р нэмжээ

Apple компани зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүний үнээ 100$-р нэмжээ

Apple компани 2026 оны санхүүгийн тайлангаа танилцуулж, орлого нь өмнөх оны мөн үеэс 12%-иар өсөж, 114.48 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 113.39 тэрбум ам.долларын хүлээлтийг давлаа. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2.10 ам.долларт хүрч, хүлээлтээс өндөр гарсан байна.

Орлогын өсөлтөд iPhone болон Mac бүтээгдэхүүний борлуулалт голлон нөлөөлсөн бол iPad болон бусад дагалдах төхөөрөмжийн борлуулалт хүлээлтэд хүрсэнгүй.

Гэвч компани ирэх улирлын нийт ашгийн маржиныг 45–46% байна гэж төсөөлсөн нь шинжээчдийн 46.3%-ийн хүлээлтээс доогуур байв. Үүнд дэлхий даяар санах ойн чипийн нийлүүлэлт хомсдож, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлжээ.

Apple зардлын өсөлтийг нөхөх зорилгоор iPhone-ийн үнийг 100 ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр ирэх улиралд орлого 7–10%-иар өсөх төлөвтэй байгаа ч ашигт ажиллагаа буурах эрсдэл хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж, тайлангийн дараах арилжаагаар хувьцааны ханш 3%-иар буурлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.