Хөрөнгө оруулагчид Binance-аас 3.64 тэрбум ам.доллароо татан авчээ
Дэлхийн томоохон криптовалютын биржүүдийн нэг болох Binance 6.3 тэрбум ам.долларын кибер халдлагад өртсөний дараа арилжааны платформоос хөрөнгө татан авах үйлчилгээгээ сэргээсэнтэй холбоотойгоор их хэмжээний хөрөнгийн гадагшлах урсгал бүртгэгджээ.
Тодруулбал, 11-р сарын 1-ний өдөр тус биржээс нийт 4.65 тэрбум ам.долларын хөрөнгө татан авсан бол 1.01 тэрбум ам.долларын хөрөнгө шинээр байршуулснаар цэвэр гадагшлах урсгал 3.64 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Binance-ийн нийт 171 тэрбум ам.долларын хөрөнгийн 2.1%-тай тэнцэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон 6.3 тэрбум ам.долларын кибер халдлагыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) Хойд Солонгосын хакеруудтай холбон тайлбарласан байна. Харин Binance халдлагын улмаас учирсан санхүүгийн хохирлыг хэрэглэгчдэд үүрүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, нөлөөлөлд өртсөн хөрөнгийн 95 орчим хувийг нөхөн бүрдүүлээд байгаа аж.
Түүнчлэн хөрөнгө татан авах үйлчилгээ сэргэсэн эхний цагуудад гадагшлах урсгал огцом нэмэгдсэн ч улмаар буурч, тогтворжиж эхэлснийг биржээс мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
