Дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч байна
Дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэж, Хятадын импортын зэсийн үнэ Лондоны металлын биржийн (LME) үнээс тонн тутамд 200 гаруй ам.доллароор өндөр болж, түүхэн дээд түвшинд хүрчээ.
Үүнд Хятадын зэсийн эрэлт өндөр хэвээр байгаа болон дотоодын нөөц улирлын хэвийн түвшнээс доош буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн АНУ цэвэршүүлсэн зэсэнд импортын тариф тогтоож болзошгүй гэсэн хүлээлтээс шалтгаалан олон зуун мянган тонн зэс АНУ-ын зах зээл рүү шилжиж, дэлхийн зэсийн нөөцийн томоохон хэсэг тус улсад төвлөрсөн байна. Эдгээр үзүүлэлт нь дэлхийн зах зээлд бодит зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг илтгэж, цаашид зэсийн үнэд өсөх дарамт үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
