Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Golomt Capital

Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад анх удаа буюу 2014 онд Хонконгт төвтэй гадаад арилжааны брокерын үйлчилгээг, 2019 онд АНУ-д төвтэй Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагч Interactive Brokers платформоор дамжуулан хүссэн үедээ дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцон хөрөнгө оруулах боломжтой болсон юм. Тухайлбал, харилцагчид Хонконгийн биржид IPO гаргаж буй компаниудын анхдагч зах зээлийн арилжаанд оролцон хамгийн хямд өртгөөр хөрөнгө оруулах боломжтой болсон.

Улс 33

33

Улс

Бирж 150

150

Бирж

Валют 25

25

Валют

Хөрөнгө оруулалтын үйлчилгээ 600+

600+

Хөрөнгө оруулалтын үйлчилгээ

  • Хувьцааны /анхдагч хоёрдогч арилжаа/
  • Бонд
  • Үүсмэл үнэт цаас /option, warrant/
  • ETF /биржээр арилжаалагддаг сан/
  • Валют арилжаа
Хувьцааны /анхдагч хоёрдогч арилжаа/
Бонд
Үүсмэл үнэт цаас /option, warrant/
ETF /биржээр арилжаалагддаг сан/
Валют арилжаа
Гадаад арилжааны гэрээ байгуулах
Өөрийн биеэр

Та үнэт цаасны компанийн байранд бичиг баримттайгаа ирж гадаад арижлааны гэрээ байнгуулна.

И-мэйлээр хүсэлт гаргах

Та өөрийн бүртгэлтэй цахим хаягаар хандаж гадаад арилжааны гэрээ байгуулах боломжтой. Дээрх тохиолдолд 2 сарын дотор үнэт цаасны компани дээр өөрийн биеэр ирж гэрээг эх хувиар байгуулах шаардлагатай.

Арилжаа хийх биржээс хамааран манай компаний валютын данс руу мөнгө байршуулна.

МӨНГӨ БАЙРШУУЛАХ ЗААВАР
  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны нэр: Голомт Капитал ҮЦК ХХК
  • Дансны дугаар:
    2005003533 USD
    2005003536 HKD
    2015126556 GBP
    2015115155 CAD
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар

1. Брокертой холбогдож захиалга өгөх

Та арилжаа хийх биржээс хамааран бирж хариуцсан брокертой дараах байдлаар холбогдож захиалга өгнө.

  • Хонгконг, Шанхай, Австрали:
    Холбоо барих: 8006-9977
    Цахим шуудан: orders@golomtcapital.com
    Брокерийн ажлын цаг:09.00-18.00
  • Америк, Канад бусад бирж:
    Холбоо барих: 8610-3636
    Цахим шуудан: orders@golomtcapital.com
    Брокерийн ажлын цаг:13.00-18.00; 21.00-00.00

2. Харилцагч өөрөө дансаа удирдах

Та дэд данс нээлгэснээр брокерын захиалга хүлээн авах цагт баригдахгүйгээр арилжааны захиалга өөрөө оруулах болон өөрийн арилжааны түүх, дансны хуулга хянах боломжтой. Энэ тохиолдолд арилжааны шимтгэл, мөнгө байршуулах , татах үйл явц мөн адил гадаад арилжааны гэрээний дагуу хийгдэнэ.

Данс нээхэд шаардлагатай материал:

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт/жолооны үнэмлэхний зургийг 2 талаас нь бүрэн илгээж дэд данс нээлгэх боломжтой.

Данс нээгдэх хугацаа ажлын 1-3 хоног