Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Golomt Capital

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа Монголын болоод олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, өөрийн хөрөнгийг амжилттай удирдахад нь үнэнч туслагч нь байж ирсэн төдийгүй цаг үеийн мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг тогтмол хүргэн ажиллаж байна.

Дотоодын үнэт цаасны брокерийн үйлчилгээ

Харилцагчдадаа онлайн арилжааны систем(http://trader.golomtcapital.com/), Golomt Capital аппликэйшн, SocialPay аппликэйшнийг ашиглан хаанаас ч хүссэн үедээ хөрөнгө оруулалт хийх, мөнгөн гүйлгээ хийх, мэдээлэл, судалгаатай танилцах, өөрийн хөрөнгө оруулалтын багц, өгөөж ашгийн тооцооллыг хянах боломжийг олгодог.

Хөрөнгө оруулах боломжтой үнэт цаасууд
  • Хувьцааны анхдагч болон хоёрдогч арилжаа
  • Компанийн нээлттэй болон хаалттай бонд
  • Засгийн газрийн бонд
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Мөн түүнчлэн таны эзэмшиж буй үнэт цаасыг шилжүүлэх, бусдад бэлэглэх, гэрээслэх, итгэмжлэх болон өв залгамжлах зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлнэ.

Утасны аппликейшн

Онлайн брокерийн үйлчилгээ

  • Монгол Улсын иргэн бүр /насанд хүрсэн, хүрээгүй/ нээлгэх боломжтой.
  • Данс нээх хэсэгт өөрийн мэдээллүүдээ үнэн зөв бүрэн бөглөнө.
  • Иргэний үнэмлэхний урд болон ард талын зургийг илгээнэ.
  • Иргэний үнэмлэхээ барьж авахуулсан сельфи зургаа оруулна.
  • Данс нээх хураамжаа төлж баталгаажуулна.
  • Таны данс 1-2 хоногт нээгдэнэ.

Утасны аппликейшн

Утасны аппликейшн

  • Гар утсандаа Golomt Capital аппликейшн суулгана.
  • Аппликейшнийн бүртгүүлэх хэсэг дээр дарна.
  • Өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөнө.
  • Иргэний үнэмлэхний мэдээллээ бөглөнө.
  • Данс нээх хураамжаа төлж баталгаажуулна.
  • Таны данс 1-2 хоногт нээгдэнэ.

SocialPay аппликейшн

SocialPay аппликейшн

  • Гар утсандаа SocialPay аппликейшн суулгана.
  • SocialPay aппликейшнийн дээд талын нэмэлт хэсэг дээр дарна.
  • IPO хувьцаа арилжаа хэсэг рүү орно.
  • Өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөнө.
  • Иргэний үнэмлэхний мэдээллээ бөглөнө.

Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох

Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоход арилжааны буюу номинал дансанд мөнгө дүнг байршуулна. Мөн та өөрийн үнэт цаасаа зарахад арилжааны орлого тус дансанд байршина.

  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны нэр: Голомт Капитал ҮЦК ХХК
  • Дансны дугаар: 2015138413
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар
IPO, бондын анхдагч арилжаанд оролцох

Та анхдагч зах зээл дээрээс нийтэд санал болгож буй ЗГҮЦ, МХБ-ээр дамжуулан олон нийтэд анх удаа эсвэл нэмэлт үнэт цаас гаргаж буй компанийн хувьцаа, бондыг худалдан авах боломжтой. Хүлээн авах данс нь таны ҮЦК-д нээлгэсэн 12 орон бүхий данс байна.

МӨНГӨ БАЙРШУУЛАХ ЗААВАР
  • Банкны нэр: Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
  • Дансны нэр: Харилцагчийн нэр
  • Дансны дугаар: 0120 xxxx xxxx
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар
Онлайн брокер үйлчилгээ ашиглан захиалга өгөх

Та trader.golomtcapital.com сайтаар хандаж онлайн брокер үйлчилгээнд бүртгүүлснээр Монголын Хөрөнгийн Бирж дээр захиалга оруулах болон хувьцааны мэдээлэл, хуулгаа харах, мөнгө хүсэх өргөдөл илгээх боломжтой.

Аппликейшн ашиглан захиалга өгөх

Та Golomt Capital аппликейшн ашиглан үнэт цаасны данс нээх, арилжаанд оролцох зэрэг брокерийн бүх үйлчилгээг авах боломжтой.