AI салбарын хувьцаанууд уналтад орж, АНУ-ын сонгууль анхаарал татаж байна
Өнгөрсөн долоо хоногт Anthropic компанийн IPO хийх мэдэгдэл AI салбарын хувьцаануудын өсөлтийг дэмжсэн ч Alphabet, Microsoft болон Amazon компаниудын хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө зах зээлийн хүлээлтийг хангаагүй нь технологийн салбарын хувьцаануудад дарамт үзүүлжээ.
Улмаар Nasdaq болон S&P 500 индексүүд 10-р сарыг уналттай өндөрлүүлж, Nasdaq индекс 2025 оны 3-р сараас хойших хамгийн муу сарын үзүүлэлтээ үзүүлсэн байна. Харин хөрөнгө оруулагчид хамгаалалтын шинжтэй салбарууд руу хөрөнгөө шилжүүлснээр Dow Jones индекс бараг 2%-иар өсжээ.
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдын анхаарал 11-р сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд төвлөрч байна. Сонгуулиар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох хүлээлттэй байгаа бол Сенатын хяналт аль намд шилжих нь тодорхойгүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
