Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SK Hynix-ийн ашиг 632%-иар өслөө

SK Hynix-ийн ашиг 632%-иар өслөө

SK Hynix-ийн ашиг 632%-иар өслөө

Өмнөд Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгч SK Hynix компани 2026 оны III улиралд түүхэн дээд хэмжээний ашигтай ажиллаж, зах зээлийн хүлээлтийг давснаар хувьцааны ханш нь 8 гаруй хувиар өслөө.

Тус компанийн орлого өмнөх оны мөн үеэс 327.9%-иар өсөж, 104.62 их наяд вон, үйл ажиллагааны ашиг 632.1%-иар нэмэгдэж, 83.33 их наяд вонд хүрсэн байна. Энэхүү өсөлтөд хиймэл оюун ухааны зориулалттай өндөр хурдны санах ой болон дата төвийн серверийн чипийн эрэлт голлон нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болон хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөөр 25 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө буцаан хуваарилахаа зарлалаа.

SK Hynix-ийн үзэж буйгаар хиймэл оюун ухааны хэрэглээ өргөжихийн хэрээр санах ойн чипийн эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байх бөгөөд энэ нь компанийн цаашдын өсөлтийг дэмжих төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.