Обамагийн хошигнол сонгуулиас өмнө АНУ-ын улс төрд маргаан дэгдээв
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Дональд Трампын Цагаан ордонд хийж буй тансаг засварын тохижилтыг шүүмжилж, “Трамп Цагаан ордныг Cheesecake Factory ресторан нээсэн мэт болгожээ” хэмээн хошигносон нь улс төрийн маргаан дэгдээлээ.
Үүний хариуд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Cheesecake Factory ресторанд зориуд хооллож, Обамаг жирийн иргэдийн амьдралаас тасарсан, элит үзэлтэй хэмээн шүүмжилжээ. Харин Трамп Цагаан ордны засвар нь тансаглал бус, АНУ-ын бэлгэ тэмдэг болсон барилгыг зохих ёсоор арчилж, хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.
Энэхүү маргаан нь 11-р сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө өрнөж буйгаараа онцлог юм. Учир нь амьжиргааны өртөг өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж, Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа бол санал асуулгуудаар Ардчилсан нам Конгресст суудлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Ийнхүү Цагаан ордны засварын талаарх нэгэн хошигнол улс төрчдийн тансаг хэрэглээ, жирийн иргэдийн амьдралын ялгааг хөндсөн сонгуулийн өмнөх маргаан болон өргөжлөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
