Украины дайн дуусах уу: Зеленский, Путин, Трамп нарын их уулзалт
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын зуучлалтайгаар Украинтай хийх гурван талт энхийн хэлэлцээг сэргээхийг зөвшөөрсөн талаар Кремль мэдээллээ. Энэ нь Путин АНУ-ын тусгай элч Стив Уиткоффтой Санкт-Петербург хотод уулзсаны дараа гарсан шийдвэр бөгөөд хэлэлцээг 11 дүгээр сарын 10-наас хойш Абу Даби хотод эхлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Уулзалтын үеэр талууд дайныг дуусгах боломжит хувилбарууд болон дайны дараах аюулгүй байдлын баталгааны талаар санал солилцжээ. Гэвч Орос Донецк мужийг бүрэн хяналтдаа авах, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх шаардлагаасаа ухраагүй байгаа нь энхийн тохиролцоонд хүрэх гол саад хэвээр байна. Харин Зеленский дайныг зогсоох асуудлыг Путин, Трамп нартай гурван талт уулзалтаар хэлэлцэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ Путин АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхэд зуучлах, АНУ-д бордоо нийлүүлэх санал тавьжээ. Мөн ирэх сард Хятадад Трамп, Путин, Ши Жиньпин нарын гурван талт уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцсэн байна.
Ийнхүү энхийн хэлэлцээ сэргэх боломж бүрдсэн нь геополитикийн эрсдэлийг бууруулах эерэг дохио болж байгаа ч талуудын байр суурийн зөрүү хэвээр байна. Хэлэлцээ бодит ахицад хүрвэл эрчим хүчний зах зээл болон хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
