Илон Маск Украины Starlink сүлжээний хурдыг хязгааралжээ
SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск Украины армийн ашиглаж буй Starlink хиймэл дагуулын интернэтийн холболтын хурдыг хязгаарлах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн улмаас Украины зарим нисгэгчгүй төхөөрөмжийн ажиллагаа доголдож, ОХУ-ын довтолгооноос хамгаалах хүчин чадалд сөргөөр нөлөөлөөд байна.
Тодруулбал, Илон Маск өнгөрсөн долоо хоногт Украины цэргийн төхөөрөмжүүд Starlink сүлжээнд холбогдон ажиллах хурдны дээд хязгаарыг бууруулах үүрэг өгсөн гэж АНУ-ын албан тушаалтнууд болон холбогдох эх сурвалжууд мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський Starlink-ийн хурдны хязгаарлалт нь Украины батлан хамгаалах чадавхыг сулруулж байгааг шүүмжлэв. Харин Илон Маск өмнө нь Starlink-ийн цэргийн зориулалттай хувилбар болох Starshield системийг АНУ-ын Засгийн газар эзэмшиж, хянадаг бөгөөд холболтын хурд болон ашиглалтын хязгаарлалтыг АНУ-ын цэргийн удирдлага, эцсийн дүндээ Ерөнхийлөгч шийдвэрлэдэг хэмээн мэдэгдэж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
