Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SpaceX $40 тэрбум босгов. Харин 200 AI компани эрсдэлд орлоо

SpaceX $40 тэрбум босгов. Харин 200 AI компани эрсдэлд орлоо

SpaceX $40 тэрбум босгов. Харин 200 AI компани эрсдэлд орлоо

SpaceX компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ өргөжүүлэх зорилгоор 40 тэрбум ам.долларын өрийн санхүүжилтийн хэлцлээ амжилттай дуусгасныг мэдэгдлээ. Уг санхүүжилтээр Nvidia-ийн өндөр хүчин чадалтай GPU чипүүдийг худалдан авах бөгөөд нийлүүлэлт нь 2027 оны эхний хагаст хийгдэхээр төлөвлөгджээ.

SpaceX-ийн хиймэл оюун ухааны бизнес эрчимтэй тэлж байгаа бөгөөд 2026 оны III улиралд тус сегментийн орлого өмнөх оны мөн үеэс 9 дахин өсөж, $7.56 тэрбумд хүрсэн байна. Санхүүжилтийг компанийн үндсэн балансад шууд тусгахгүй тусгай зориулалтын компаниар дамжуулан босгох бүтэц яригдаж байжээ.

Гэвч Маск AI салбарын санхүүжилтийн эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан байна. Түүний үзэж буйгаар AI дата төвөөс өөр тогтвортой орлогогүй компаниудад зээл олгох нөхцөл хүндэрч, 200 гаруй neocloud компанийн дунд дампуурал, нэгдэл болон худалдан авалт эрчимжих эрсдэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.