Alibaba компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.18 ам.доллар, борлуулалтын орлого 30.28 тэрбум ам.доллар болов.

Өчигдөр хөрөнгийн зах зээл зээрх томоохон индексүүд өслөө. Тухайлбал, Японы Nikkei индекс 1.3 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 1.06%, АНУ-ын S&P 500 индекс 1.99 хувиар, Nasdaq индекс 2.68 хувиар, Dow Jones Industrial Average индекс 1.61 хувиар өсөв.

Энэ нь өчигдөр тайлангаа танилцуулсан компаниудын цэвэр ашгийн үзүүлэлт таамагласнаас сайн гарсантай холбоотой.

Тэдний нэг нь БНХАУ-ын технологийн томоохон компани болох Alibaba юм. Тус компани өнгөрсөн улирлын тайлангаа танилцуулснаар нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1.18 ам.доллар, борлуулалтын орлого 30.28 тэрбум ам.доллар болов. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас өндөр байсан тул тус компанийн хувьцааны ханш өдрийн дотор 14.79 хувиар өсөж, 94.48 ам.долларт хүрэв.