Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Пуужингийн технологитой цахилгаан супер машин

Пуужингийн технологитой цахилгаан супер машин

Пуужингийн технологитой цахилгаан супер машин

Tesla компани бараг 9 жилийн хүлээлтийн эцэст SpaceX-ийн пуужингийн технологи ашигласан шинэ үеийн Roadster цахилгаан спорт автомашинаа танилцуулж, 2028 оноос үйлдвэрлэж эхлэхээ зарлалаа.

Хоёр хүний суудалтай шинэ Roadster нь SpaceX-тэй хамтран хөгжүүлсэн тусгай түлхэгч төхөөрөмжтэй бөгөөд танилцуулгын үеэр агаарт эргэлт хийж, буух чадвараа харуулжээ. Мөн сорох системийн тусламжтайгаар налуу зам дээр дугуйгаа дээш харуулан явж үзүүлсэн байна.

Илон Маскийн мэдээлснээр шинэ Roadster нь 0–96 км/ц хурдыг нэг секунд хүрэхгүй хугацаанд авч, дээд хурд нь 370 км/ц-ээс давах боломжтой аж.

Tesla автомашины гурван хувилбарыг санал болгож байгаа бөгөөд Performance хувилбарын урьдчилгаа 50,000 ам.доллар, нэмэлт түлхэгчтэй Thrust хувилбарынх 250,000 ам.доллар байна. Харин бүрэн нислэгийн системтэй, нэг хүний суудалтай Rocket хувилбарыг зөвхөн урилгаар захиалах боломжтой гэжээ.

Хэдийгээр компанийн нийт борлуулалтад эзлэх хувь бага байх төлөвтэй ч Roadster нь Tesla-ийн технологийн давуу талыг харуулах чухал бүтээгдэхүүн болох юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.