Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ОУВС: АНУ-ын өрийг бууруулахад эдийн засгийн өсөлт хангалтгүй

ОУВС: АНУ-ын өрийг бууруулахад эдийн засгийн өсөлт хангалтгүй

ОУВС: АНУ-ын өрийг бууруулахад эдийн засгийн өсөлт хангалтгүй

Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны уулзалт Тайландын Бангкок хотноо үргэлжилж байгаа бөгөөд 10-р сарын 15-нд G20-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүнүүд уулзаж байна. АНУ энэ онд G20-ийг даргалж байгаа ч Сангийн сайд Скотт Бессент тус уулзалтад оролцохгүй байгаа нь анхаарал татаж байна.

Уулзалтын үеэр ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева АНУ-ын эдийн засгийн өсөлт дангаараа холбооны төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн дарамтыг бууруулахад хангалтгүй гэдгийг анхааруулжээ.

Түүний хэлснээр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх замаар төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа ч бодит үр дүнд хүрэхийн тулд төсвийн нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.

АНУ-ын төсвийн алдагдал, өрийн дарамт өндөр хэвээр байх нь Засгийн газрын бондын нийлүүлэлт, өгөөжийн түвшин болон санхүүжилтийн өртөгт нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс төсвийн сахилга бат, өрийн тогтвортой байдлын асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.