Монголд ТОП-20 индексээс бүрдсэн ETF санг үүсгэн байгуулах боломж бүрдлээ 

Олон улсын санхүүгийн зах зээлд өргөн ашиглагддаг хамтын сангийн төрөл болох биржээр арилжаалагддаг сан /ETF/-ийн зохицуулалтыг бий болгож, сангийн нэгж эрхийг анхдагч, хоёрдогч зах зээлд санхүүгийн хэрэгслээр солилцох ажиллагааг зохион байгуулах, уг үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн үнэт цаасны компани /authorised participants/-д тавих нөхцөл, шаардлагыг тусгалаа. 

Тодруулбал, ETF биржээр арилжаалагддаг сан нь олон хувьцааг багцалж худалдан авах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр нэгж хувьцаа худалдан авахаас илүүтэйгээр багц хувьцааг авч эрсдэлийг тараан байршуулах боломж бүрдэнэ. 

АНУ-ын хамгийн түгээмэл сан нь АНУ-ын топ 500 компанийг багцалсан SP500 индексийг дагаж хөдлөх VOO болон SPY зэрэг ETF-үүд байдаг юм.  

Монголд ТОП-20 индексээс бүрдсэн ETF бий болгох боломжтой бол цаашлаад технологи, худалдаа зэрэг салбараар багцалсан ETF-үүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэх боломжтой юм.