Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Zoom-ын хувьцаа 15 орчим хувиар өслөө

Zoom-ын хувьцаа 15 орчим хувиар өслөө

Zoom-ын хувьцаа 15 орчим хувиар өслөө

Коронавирус дэгдсэнээс хойш хүн төрөлхтөний суралцсан нэгэн шинэ соёл бол хурал зөвлөгөөнөө онлайнаар хийдэг болсон. Үүнд хамгийн гол үүрэг гүйцэтгэж буй Zoom Video Communications (NASDAQ:ZM)-ийн эхний улирлын орлого нь таамаглалаас давсан үзүүлэлттэй гарчээ.

Шинжээчид тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийг 88 цент хэмээн хүлээж байсан бол EPS нь 1.03 долларт хүрч таамаглалыг эвдсэн байна.

Компанийн мэдээлснээр "Enterprise, Zoom Rooms, Zoom Phone зэрэг салбарт амжилттай ажиллаж, энэ улирлын туршид 3 сая хүн үйлчлүүлсэн" байна.

Сүүлийн 12 сард 100,000 ба түүнээс дээш ам.долларын орлого оруулсан үйлчлүүлэгчид өмнөх жилийнхээс 46 орчим хувиар өссөн байна.

Харилцагч албан байгууллагын тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 24%-иар өсч 198,900 орчим болжээ.  Хамгийн гол нь харилцагч байгууллагуудын гүйцэтгэлийн гол үзүүлэлт болох 12 сарын орлогын тэлэлтийн хэмжээ 123% байна.

Гэхдээ цартахлын үетэй нь харьцуулахад тус компанийн хувьцаа 51 хувиар унасан юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.