Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Elon Musk Twitter компанийг худалдаж авахаар боллоо

Elon Musk Twitter компанийг худалдаж авахаар боллоо

Elon Musk Twitter компанийг худалдаж авахаар боллоо

Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk Twitter компанийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон. Гэрээнд зааснаар бол Elon Musk Twitter компанийн ширхэг хувьцаа бүрд 54.2 ам.доллар төлөх юм.

Elon Musk одоогоор 25.5 тэрбум ам.долларын баталгаажуулалтыг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг удахгүй өгөхөөр тохирсон гэж Twitter компаниас мэдэгдсэн.

Elon Musk Twitter компанийг худалдаж авсан нь тус компанийн хувьцаа эзэмшигчдэд сайн мэдээ  ч Tesla компанийн хувьцаа эзэмшигчид дургүйцлээ илэрхийлж байна. Учир нь Elon Musk  анхаарлаа зөвхөн цахилгаан автомашины зах зээл биш, өөр тийшээ хандуулах шаардлагатай болж байна.

Twitter компанийг хэн удирдах, хэн ТУЗ-д элсэх, Twitter компани хэрхэн өөрчлөгдөх талаарх асуултууд ар араасаа цуварч байгаа ч одоогоор тодорхой бус байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.