Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Jensen Huang-ийн эргэн ирэлтийн цаана хууль, засаглалын асуудал хүлээж байна

Jensen Huang-ийн эргэн ирэлтийн цаана хууль, засаглалын асуудал хүлээж байна

Jensen Huang-ийн эргэн ирэлтийн цаана хууль, засаглалын асуудал хүлээж байна

Nvidia-ийн гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсон Jensen Huang компанийн ёс зүйн дүрмийн зарим заалтыг зөрчиж, “ноцтой алдаа” гаргаснаа ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр хүлээн зөвшөөрчээ.

Santa Clara дахь компанийн төв байранд болсон уулзалтын үеэр Huang өөрийг нь албан тушаалд буцаан томилох шийдвэрт Ерөнхийлөгч Доналд Трамп нөлөөлсөн гэх мэдээллийг няцаажээ. Түүний хэлснээр Nvidia-ийн ТУЗ нөхцөл байдлыг үнэлж, үндэсний аюулгүй байдалд эрсдэлгүй гэж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан байна.

Гэсэн хэдий ч түүний эргэн ирэлт компанийн засаглал болон улс төрийн нөлөөллийн талаарх эргэлзээг арилгаагүй юм. Huang-ийн хувийн харилцаатай холбоотой мэдээлэл ил болсны дараа FBI, Хууль зүйн яам болон Үнэт цаас, биржийн хороо зэрэг байгууллагууд шалгалт явуулж байгаа аж.

Мөн 12-р сарын 3-нд АНУ-ын Сенатын нээлттэй сонсголд Huang оролцож мэдүүлэг өгөхөөр болсон. Үүний зэрэгцээ Nvidia-ийн ТУЗ гадаадын тагнуулын оролцоо, үндэсний аюулгүй байдал болон экспортын хяналттай холбоотой дотоод шалгалтаа үргэлжлүүлж байна.

Ийнхүү Huang-ийн эргэн ирэлт Nvidia-ийн хувьцаанд болон технологийн салбарт эхний ээлжид хүчтэй өсөлт авчирсан ч компанийн засаглал болон хууль эрх зүйн эрсдэлтэй холбоотой асуудлууд одоогоор бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.