Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт: Хямдралын боломж уу, эсвэл улам гүнзгийрэх үү?

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт: Хямдралын боломж уу, эсвэл улам гүнзгийрэх үү?

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт: Хямдралын боломж уу, эсвэл улам гүнзгийрэх үү?

Өмнөх баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт эрчимжиж, S&P 500 индекс 10-р сарын 6-ны бүх цаг үеийн дээд цэгээсээ 11.6%-иар буурлаа. Ингэснээр индекс 2025 оны гуравдугаар сараас хойш анх удаа 10%-иас дээш уналтыг үзүүлж, засварын бүсэд орсон байна. Энэ үеийг худалдан авалтын боломж гэж харж болох хэдий ч зах зээлийн уналт цааш үргэлжлэх эрсдэл хэвээр байна.

S&P 500 индекс долоо хоног дараалан долоон арилжааны өдөр буурсан нь 2020 оны цар тахлын эхэн үеэс хойших хамгийн урт уналтын дараалал болжээ. Мөн технологийн компаниудын хувьцааны уналт эрчимжсэнээр Nasdaq индекс энэ оны өсөлтөө бүрэн алдаж, оны эхнээс 2.7%-ийн уналттай байна.

Уналтын гол шалтгаануудын нэг нь AI-ийн хөрөнгө оруулалтын өгөөжид эргэлзэх хандлага нэмэгдсэн явдал юм. Ялангуяа дата төвүүдэд зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой ашиг авчрах эсэх нь анхаарлын төвд байна. Үүн дээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдсэн нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг сулруулжээ.

Зах зээл уналтын ёроолдоо хүрсэн эсэхийг хэлбэлзлийн үзүүлэлтүүдээр ажиглаж болох юм. Уолл Стритийн “айдас хэмжигч” гэгддэг VIX индекс баасан гарагт 35.89 болж, 2025 оны дөрөвдүгээр сарын тарифын маргаанаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар VIX 40 орчимд хүрэх нь зах зээл дэх айдас оргилдоо хүрч буйн дохио байж болох аж.

Цаашид зах зээлийн чиглэлд Холбооны нөөцийн сангийн 12-р сарын 8-9-ний хурлын шийдвэр болон AI салбарын шинэ мэдээллүүд нөлөөлөх төлөвтэй. Тухайлбал, 12-р сарын 17-нд тайлангаа танилцуулах санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology-ийн үр дүн AI-ийн хөрөнгө оруулалтын төлөвийн талаар чухал дохио өгөх боломжтой.

Ерөнхийдөө хувьцааны үнэлгээ харьцангуй сонирхол татахуйц түвшинд хүрч, худалдан авах боломж үүсэж байгаа ч уналт дууссан гэж дүгнэхэд эрт байгаа юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.