Anthropic-н хувьцааг өнөөдөр оройноос эхлэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар худалдан авах боломжтой. NASDAQ:ANT
Claude AI системийг хөгжүүлэгч Anthropic компани хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) үнийг нэгж хувьцаанд $83-аар тогтоож, нийт 980 сая орчим хувьцаа борлуулснаар $81.3 тэрбумын хөрөнгө татлаа. Энэ нь SpaceX-ийн өнгөрсөн 6-р сард анхдагч санал болголтоор татсан $75 тэрбумын амжилтыг давсан үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчдын эрэлт хүлээлтээс өндөр байсантай холбоотойгоор тус компани анх төлөвлөж байсан $70–78-ын үнийн хүрээг нэмэгдүүлж, санал болгох хувьцааны тоог 825 саяас 980 сая болгон өсгөжээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.5 их наяд ам.долларт хүрч байна. Anthropic-ийн хувьцаа 11-р сарын 19-ний өдрөөс NASDAQ хөрөнгийн биржид ANT тикерээр арилжаалагдаж эхлэх юм.
Anthropic-ийн хурдацтай өсөлтөд хиймэл оюун ухаанд суурилсан программчлалын хэрэгсэл болох Claude Code-ийн хэрэглээ голлон нөлөөлжээ. Тус компанийн 2026 оны эхний есөн сарын орлого өмнөх оны мөн үеэс 1,200 орчим хувиар өсөж, $33.24 тэрбумд хүрсэн бол цэвэр алдагдал $104 тэрбумд хүрсэн байна. Гэхдээ энэхүү алдагдлын дийлэнх хэсэг нь хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгсэл болон дериватив өр төлбөрийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс үүдэлтэй аж.
Түүнчлэн Google, Microsoft, Nvidia, AMD зэрэг технологийн компаниуд IPO-ийн үнээр нийт $26 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Хиймэл оюун ухааны салбарын үнэлгээ, хөрөнгө оруулалтын зардал болон ашигт ажиллагаатай холбоотой эргэлзээ нэмэгдэж буй энэ үед Anthropic-ийн IPO нь хөрөнгө оруулагчдын AI салбарт итгэх итгэлийг шалгах томоохон үйл явдал болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
