Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Ши Жиньпин Хятадын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болгоно

Ши Жиньпин Хятадын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болгоно

Ши Жиньпин Хятадын зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болгоно

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Шэньжэнь хотод зохион байгуулагдаж буй APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг нээж, худалдаа болон хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг арилгаж, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихийг уриаллаа.

Тэрээр БНХАУ импортын тарифыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна гадаадын компаниудад үйлдвэрлэлийн салбараа бүрэн нээлттэй болгох чиглэлээр дүрэм журмаа шинэчлэхээ мэдэгдэв.

Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт эрч хүчээ алдаж байгаа хэдий ч олон улсын худалдаа хүндрэл бэрхшээлийг үл харгалзан өсөж, шинэ технологийн хөгжил улам эрчимжиж байгааг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор APEC-ийн гишүүн орнуудыг дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.