Nvidia-ийн эргэн тойронд
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Nvidia компани Хятад руу AI чип нийлүүлсэнтэй холбоотой асуудлыг тодруулахаар тус компанитай холбогдож байгааг мэдэгдлээ. АНУ-ын эрх баригчид чипийн экспортод тавьсан хязгаарлалтыг компани хэрхэн мөрдөж байсан, уг асуудлын талаар удирдлагын аль түвшний ажилтнууд мэдээлэлтэй байсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Энэ асуудал өмнө мэдээлж байсан Nvidia-ийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуанг огцорсонтой холбоотой дуулиан болон компанийн үйл ажиллагаанд үүссэн бусад шалгалттай зэрэгцэж байгаа юм. АНУ-ын зохицуулагч байгууллагууд болон Холбооны мөрдөх товчоо тус компанийн үйл ажиллагааг шалгаж байгаа бөгөөд Конгрессын түвшинд ч асуудлыг хөндөж эхэлжээ.
Бессентийн хэлснээр Nvidia-ийн Төлөөлөн удирдах зөвлөл одоогоор дотоод шалгалт явуулж байгаа бөгөөд АНУ-ын тал экспортын хяналтыг хариуцаж байсан албан тушаалтнууд болон уг асуудлын талаар мэдээлэлтэй байсан удирдлагуудыг тодруулахыг хүсэж байгаа юм. Харин Доналд Трампын хувьд Женсен Хуанг Nvidia-ийн удирдлагад эргэн ирэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч компанийн ТУЗ түүнийг дахин гүйцэтгэх захирлаар томилохгүй гэсэн байр суурьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
