Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Anthropic дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ

Anthropic дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ

Anthropic дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ

Claude хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч Anthropic компани Nasdaq хөрөнгийн биржид ANT тикерээр арилжаалагдаж эхэллээ. Тус компани нэгж хувьцаагаа $83-аар үнэлж, нийт $81.3 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлснээр SpaceX-ийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийлээ.

Anthropic-ийн хувьцааны ханш арилжааны эхэнд $111.50-д хүрч, зах зээлийн үнэлгээ нь $2 их наядыг давсан ч арилжааны төгсгөлд $97.17-д хаагдаж, IPO үнээсээ 17%-иар өссөн байна. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.8 их наяд орчимд хүрчээ.

Энэхүү түүхэн IPO-ийн хамгийн том ашиг хүртэгчдийн тоонд Amazon болон Google багтаж байна. IPO-ийн дараах байдлаар Amazon компанийн нийт хувьцааны 14.7%-ийг, Google 13.7%-ийг буюу хоёр компани нийлээд 28.4%-ийг эзэмшиж байна. Сонирхолтой нь, Anthropic нь эдгээр компанийн хөрөнгө оруулсан бизнес төдийгүй үүлэн тооцооллын үйлчилгээний томоохон хэрэглэгч юм.

Anthropic-ийн IPO нь зөвхөн нэг компанийн амжилт бус, хиймэл оюун ухааны салбарын өсөлтөд хөрөнгө оруулагчид өндөр итгэл хүлээлгэсээр байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.