Женсен Хуангийн эргэн ирэлтээр NVIDIA-ийн хувьцаа 31.5% өсөж, сүүлийн 23 жилийн дээд амжилтыг тогтоолоо
NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) үүсгэн байгуулагч Женсен Хуангийг гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томиллоо. Уг шийдвэрийн дараа компанийн хувьцааны ханш 31.5 хувь өсөж, 165.05 ам.долларт хүрсэн бол зах зээлийн үнэлгээ нь 950 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Энэ нь 2003 оноос хойших нэг өдрийн дотор үзүүлсэн хамгийн өндөр өсөлт болж байна.
Тус үйл явдлаас шалтгаалан АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох жишиг индексүүд бүгд өслөө. Тодруулбал Dow Jones 3.01 хувь, S&P 500 индекс 4.74 хувь, NASDAQ 6.51 хувиар тус тус өсжээ.
Женсен Хуанг нь хувийн амьдралтай холбоотой дуулиан болон үндэсний аюулгүй байдлын эрсдэлийн талаарх болгоомжлолын улмаас 11-р сарын 12-нд албан тушаалаасаа огцорсон. Үүний дараа NVIDIA-ийн хувьцааны ханш 30 гаруй хувиар унаад байсан юм.
АНУ-ын төрийн албаныхантай зөвлөлдсөний үндсэн дээр ТУЗ түүнийг эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэж үзэн санал нэгтэйгээр шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп мөн түүнийг эргэн томилохыг дэмжиж Truth сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийгээд байсан билээ.
Goldman Sachs болон BMO Capital Markets-ийн шинжээчид уг шийдвэрийг NVIDIA төдийгүй хиймэл оюун ухааны салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ.
Гэсэн хэдий ч NVIDIA-ийн Хятад руу нийлүүлсэн чиптэй холбоотой шалгалт үргэлжилж байгаа бөгөөд компани засаглал, экспортын хяналтаа сайжруулахаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
