Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хувийн тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулга

Хувийн тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулга

Хувийн тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулга

Хэрэгцээ шаардлага:

Эдийн засагчдын тооцоо, судалгаагаар улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэж, 2040 он гэхэд  тэтгэврийн насны иргэдийн тоо ажиллаж шимтгэл төлж буй иргэдээс илүү гарч улсын тэтгэврийн даатгалын системд томоохон эрсдэл үүсэх тухай дүгнэсэн байдаг. Товчхондоо өнөөдөр ажиллаж, ирээдүйдээ шимтгэлээ төлж буй залуучууд ирээдүйд тэтгэвэрт гарахад тэтгэврийг амьдралд хүрэлцэхүйц байдлаар тогтоох мөнгөгүй сан хүлээж байна гэсэн үг.

Энэ бол том эрсдэл юм. Иймд өндөр хөгжсөн улс орнуудад олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгож дээрх эрсдэлийг бууруулдаг байна.

Монгол Улсын хувьд энэхүү эрсдэлийг хаах хүрээнд хэд, хэдэн ЗГ-ийг дамжиж ирсэн “Хувийн тэтгэврийн хуулийн анхдагч хуулийн төслийг” 3 дугаар сарын 18-нд УИХ-д өргөн бариад байна. Тэгвэл энэхүү хуулийн төслийн ач холбогдол бүхий хэсгүүдийг товч байдлаар тоймлон хүргэж байна.

Хуулийн төслийн онцлох хэсгүүд:

Агуулга

Тайлбар

Хувийн тэтгэвэр гэж юу вэ?

Хувийн тэтгэврийн сан гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүнд хувийн нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор хувь хүн, ажил олгогчтой тохиролцсоны дагуу тэдгээрт үзүүлэх үйлчилгээг:

Энэхүү бүтцийг хуулийн төслөөр 2 ангилсан.

  1. “ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж ажил олгогч, ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах  үйлчилгээг;

 

  1. “хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувь хүн шимтгэл төлж хамрагдах үйлчилгээг;

Хувийн тэтгэврийн сангийн үндсэн үйл ажиллагаа?

Хувийн тэтгэврийн тогтолцоо нь иргэдийг нэмэлт тэтгэврээр хангаж, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн буюу эдийн засгийн хувьд амьдрах баталгааг олгож, төрийн нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцахын зэрэгцээ хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгийг өсгөх үйл ажиллагааг явуулдаг. Энэ үйл ажиллагаа нь эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж байдаг.

Хувийн тэтгэврийн сангийн түүх

Анхны хувийн тэтгэврийн сангууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Баруун Европ, АНУ-д үүсжээ. Тэдгээр нь анх иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулдаг, хувийн компаниудын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг сангууд байв.

Хүлээгдэж буй үр дүн

Хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дагаврууд бий болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна. Үүнд:

  • Хувийн тэтгэврийн тогтолцоо нэвтрэх суурь тавигдана;
  • Иргэд ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, хангалттай орлогын эх үүсвэртэй байх боломж бүрдэнэ.
  • Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд институшионал хөрөнгө оруулагч бий болно.

Хувийн тэтгэврийн санг хэрхэн үүсгэн байгуулах вэ?

Тус хуулийн төсөлд хувийн тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан байхаар зохицуулалт хийсэн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 15 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар хуульчилжээ.

Харин хувийн нэмэлт тэтгэврийг урт хугацааны даатгалын компани нь Даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу эрхлэн явуулах эрхийг нь хуулиар нээж өгсөн байна.

Хувийн тэтгэврийн санд хэрхэн хамрагдах вэ?

Монгол улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэрт 6 сараас дээш хугацаагаар оршин сууц байгаа гадаад улсын иргэн эсхүл харьяалалгүй хүн хувийн тэтгэврийн гэрээг байгуулж тэтгэврийн данс нээлгэн хуримтлал үүсгэж болохоор хуулийн төсөлд тусгасан байх бөгөө тэтгэврийн гэрээг Иргэний хуульд нийцсэн байх ба хугацаагүйгээр гэрээг байгуулах шаардлагыг оруулж өгсөн байна.

Хувийн тэтгэврийн хөтөлбөрийн төрөл

Нэг удаагийн багц тэтгэвэр: Тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг холбогдох гэрээ, журмын дагуу нэг удаа авах нөхцөлтэй тэтгэврийг;

Хугацаат тэтгэвэр: Тэтгэврийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг холбогдох гэрээ, журмын дагуу 5-10 жилийн хугацаанд тодорхой хугацаанд хуваарийн дагуу тогтсон дүнгээр тэнцүү олгох тэтгэврийг;

Насан туршийн тэтгэвэр: Тэтгэврийн сангийн гишүүний тэтгэврийн наснаас хойш нэмэлт тэтгэвэр авах хугацааны илэрхийлэлд үндэслэн тооцож, нас барах хүртэл хугацаанд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Тэтгэврээ хэрхэн тогтоолгох вэ?

Гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан  тохиолдолд нэмэлт тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. 

Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөөс тэтгэвэр тогтоолгох эрхтэй гишүүн дээрх төрлийн нэмэлт тэтгэврийн аль нэгийг, эсхүл хослуулан зөвхөн 1 удаа сонгоно:

 

"Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Ган-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.