AI-н эрчим хүчний хямрал Монгол улсад боломж авчрах уу?
Хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай нэмэгдэхийн хэрээр түүнийг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээ дэлхийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд томоохон сорилт болж байна.
AI чипүүдээс үүдэлтэй дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 2033 он гэхэд 315 гигаватт хүрэх төлөвтэй байгаа нь 2025 оны түвшнээс 1,100 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Асуудал нь зөвхөн нийт хэрэглээ нэмэгдэж байгаагаар хязгаарлагдахгүй. Томоохон AI загварыг сургах үед хэдэн зуун мянган GPU зэрэг ажиллаж, ачаалал нь богино хугацаанд огцом нэмэгдэж, буурдаг. Үүний улмаас дата төвийн цахилгаан хэрэглээ зарим үед тооцоолсон хүчин чадлаас 50% хүртэл давж болзошгүй байна.
Тиймээс AI-ийн дараагийн шатны өсөлт зөвхөн илүү хүчирхэг чип үйлдвэрлэхээс хамаарахгүй. Цахилгаан үйлдвэрлэл, дамжуулах сүлжээ, эрчим хүч хадгалах систем болон дата төвийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт AI салбарын өсөлтийг дэмжих гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Өөрөөр хэлбэл, AI-ийн эрин үе бол зөвхөн технологийн бус, эрчим хүчний дэд бүтцийн шинэ хөрөнгө оруулалтын давалгаа юм.
Монголд боломж бий юу?
Энэ өнцгөөс харвал Монголд ч сонирхолтой боломж бий. Нар, салхины асар их нөөц, газар нутгийн боломж, хүйтэн уур амьсгал зэрэг нь дата төвийн хувьд давуу тал болж болно. Гэхдээ Монголын гол сул тал нь цахилгаан үйлдвэрлэлийн найдвартай байдал, сүлжээний хүчин чадал, олон улсын өндөр хүчин чадлын дата холболт болон том хэмжээний хөрөнгө оруулалтын орчин юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
