Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Nvidia-н хувьцаа тайлангийн дараа өсөх боломжтой

Nvidia-н хувьцаа тайлангийн дараа өсөх боломжтой

Nvidia-н хувьцаа тайлангийн дараа өсөх боломжтой

Citi банк Nvidia-ийн улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давж, хувьцааны ханш тайлангийн дараа өсөх боломжтой гэж үзэж байна. Тус банк Nvidia-ийн “Buy” үнэлгээ болон 300 ам.долларын зорилтот ханшаа хэвээр үлдээжээ. Тус компанийн тайлан 8-р сарын 26-ны өдөр зарлагдана.

Citi-ийн тооцоолсноор Nvidia 7-р сараар дууссан улиралд 93 тэрбум ам.долларын орлого тайлагнах төлөвтэй байгаа нь Wall Street-ийн хүлээлтээс ойролцоогоор 1 тэрбум ам.доллараар өндөр байна. Харин дараагийн улирлын орлого 105 тэрбум ам.долларт хүрч, улирлын дүнгээр 13% өсөх төлөвтэй байна.

Өсөлтийн гол хөдөлгөгч нь шинэ Blackwell B300 AI системийн эрэлт болон дата төвийн бизнес байх юм. Дата төвийн орлого 7-р сарын улиралд өмнөх улирлаас 15% өснө гэж таамаглаж байгаа нь зах зээлийн 13%-ийн хүлээлтээс өндөр үзүүлэлт юм.

Мөн Nvidia 2026–2027 онд шаардлагатай өндөр хурдны санах ойн нийлүүлэлтээ хангалттай баталгаажуулсан гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.