Крипто зах зээлд өсөлт авчирсан АНУ-ын Төрийн сангийн шийдвэр
АНУ-ын Төрийн сан урт хугацаат бондын буцаан худалдан авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдсэнээр криптовалюттай холбоотой хувьцаанууд өсөж, Bitcoin дахин $70,000-ын босгыг давлаа.
Энэхүү шийдвэр нь 30 жилийн хугацаатай АНУ-ын төрийн бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн хүчтэй борлуулалтын дараа гарсан юм.
Бондын өгөөж өндөр байх нь хөрөнгө оруулагчдыг харьцангуй эрсдэл багатай хөрөнгөд чиглүүлж, криптовалют зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгийн эрэлтийг бууруулах хандлагатай.
Харин энэ удаагийн буцаан худалдан авалт нь бондын зах зээлийн дарамтыг бууруулах дохио болж, криптовалютын зах зээлд эерэгээр нөлөөлжээ.
Үүнтэй холбоотойгоор Bitcoin 3.48%-иар өсөж $71,505 хүрсэн бол Ethereum 2.46%-иар өсөж $2,272 болсон байна.
Үүний зэрэгцээ Clarity Act батлагдвал криптовалютыг үнэт цаас эсвэл түүхий эдийн аль ангилалд хамаарахыг тодорхой болгож, Үнэт цаас, биржийн хороо болон Түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны зохицуулалтын эрх мэдлийн заагийг тодорхой болгох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
