Нүүрсний үнэ төлбөрийн тэнцэлийг эрсдэлд оруулж байна.
.png)
Манай улсын экспортын орлогын гол эх үүсвэр болох нүүрсний үнэ сэргэх шинж хараахан ажиглагдахгүй байна. 2025.09 сарын байдлаар чулуун нүүрсний үнэ тонн тутамд 61.4 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар буурчээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн худалдааны зөрчил, геополитикийн тодорхой бус байдал, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын нөлөөгөөр коксжих нүүрсний эрэлт суларсан нь нөлөөлж, цаашид экспортын болон төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Мөн 2025 оны 9 сарын байдлаар Монголын нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оноос 36.3 хувиар буурч, экспорт багассан нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж байна.
Харин 2025 оны III улиралд нүүрсний экспортын биет хэмжээ огцом нэмэгдсэн нь экспортын орлогыг өмнөх оны мөн үеэс 434.2 сая ам.доллараар буюу 12 хувиар өсгөж, 4.05 тэрбум ам.долларт хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Өөрөөр хэлбэл, үнэ буусан ч экспортын хэмжээ өссөнөөр төлбөрийн тэнцэл III улиралд ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц 5.87 тэрбум ам.долларт хүрлээ.
2025 оны 9 сарын байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх оны мөн үеэс 26 хувиар, буюу 1.21 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь импортын ойролцоогоор 5.9 сарын хэрэгцээг хангах түвшин юм.
Эх сурвалж: Монголбанк
.png)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
