Чипийн салбарын уналт AI өсөлт саарч буйн дохио юу?
АНУ-ын технологийн салбарын хувьцаанууд дээр сүүлийн саруудад үргэлжилсэн өсөлтийн дараа хөрөнгө оруулагчид ашгаа хэрэгжүүлж эхэлснээр хагас дамжуулагчийн салбар хүчтэй дарамтад орж байна. Зах зээл энэ удаа AI дэд бүтэц (hardware)-ээс илүү AI программ хангамжийн (software) компаниуд руу хөрөнгө шилжүүлэх хандлага ажиглагдаж эхэллээ. Энэ нь AI салбарын өсөлт суларч байна гэсэн дохио биш, харин асар хүчтэй өсөлтийн дараах зах зээлийн салбар хоорондын хөрөнгийн шилжилт гэж харагдаж байна. Урт хугацаандаа AI-ийн өсөлтийн суурь хүчин зүйлс хэвээр байгаа ч ойрын хугацаанд технологийн, ялангуяа хагас дамжуулагчийн салбарын савлагаа өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
