Meta Platforms AI дэд бүтцээ орлого болгохоор cloud бизнес рүү өргөжиж эхэллээ
Meta Platforms компани хиймэл оюуны асар өндөр зардалтай хөрөнгө оруулалтаасаа өгөөж бий болгох зорилгоор өөрийн илүүдэл дата төвийн хүчин чадлаа cloud үйлчилгээ хэлбэрээр бусад компанид худалдах шинэ бизнес хөгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ. Шинэ үйлчилгээ нь хөгжүүлэгчдэд Meta-ийн дэд бүтэц дээр байрлах AI загваруудыг ашиглах, мөн тооцоолох хүчин чадал түрээслэх боломж олгоно. Энэ нь одоогийн Amazon-ийн AWS, Microsoft Azure, Google Cloud зэрэг компаниудтай шууд өрсөлдөх алхам болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
