Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ ХӨДӨЛГҮҮР НЬ ЗЭСИЙН БАЯЖМАЛ БАЙЛАА

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ ХӨДӨЛГҮҮР НЬ ЗЭСИЙН БАЯЖМАЛ БАЙЛАА

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛ ХӨДӨЛГҮҮР НЬ ЗЭСИЙН БАЯЖМАЛ БАЙЛАА

2025 оны эхний улиралд Монгол Улсын уул уурхайн салбар 0.8 хувийн өсөлт үзүүлж, эдийн засгийн гол тулгуур хэвээр байгаагаа харууллаа. Энэхүү өсөлтөд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн огцом өсөлт байв. Тодруулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 448 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн нь салбарын ерөнхий өсөлтөд голлон нөлөөлжээ.

Харин нүүрс, алт, газрын тос болон төмрийн хүдрийн үйлдвэрлэлд харьцангуй бууралт ажиглагдлаа:

  • Нүүрс: 20 сая тонн (өмнөх оны мөн үеэс 9 хувиар буурсан)

  • Төмрийн хүдэр: Үйлдвэрлэл 4 хувиар буурсан

  • Газрын тос: Үйлдвэрлэл 12 хувиар буурсан

  • Алт: Үйлдвэрлэл 9 хувиар буурсан

Гадаад худалдаанд зэсийн экспорт тэргүүлэв

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар (4-р сарын эцсийн дүнгээр) уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсын нийт экспортын 94 хувийг бүрдүүлсэн бөгөөд нүүрс болон зэсийн баяжмал хоёр дангаараа нийт экспортын 88 хувийг эзэлж байна.

  • Нүүрсний экспорт: 25.0 сая тонн (өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан)

  • Зэсийн баяжмалын экспорт: 649 мянган тонн (өмнөх оны мөн үеэс 29.9 хувиар өссөн)

  • Төмрийн хүдрийн экспорт: 2.45 сая тонн (өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн)

  • Газрын тосны экспорт: 1.16 сая баррель (өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өссөн)

Зэсийн экспортын огцом өсөлт нь дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй шууд холбоотой байв. Тухайлбал, Лондоны металлын бирж дээр 2025 оны дөрөвдүгээр сарын дундаж үнэ тонн тутамд 9,477 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар нэмэгджээ.

Үүний зэрэгцээ, бусад гол нэрийн түүхий эдийн үнэ буурсан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлөв:

  • Коксжих нүүрс: SGX (Сингапурын бирж) дээрх Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ дөрөвдүгээр сард тонн тутамд 188 ам.долларт хүрч, өмнөх сараас 3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар буурсан байна.

  • Газрын тос: Брент маркийн газрын тосны үнэ баррель тутамд 63 ам.доллар болж, сарын өмнөхөөс 3 хувиар, жилийн өмнөхөөс 18 хувиар тус тус буурсан нь экспортын орлогод дарамт учрууллаа.

  • Төмрийн хүдэр: Зүүн хойд Хятадын боомт дахь төмрийн баяжмалын үнэ тонн тутамд 99 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 15 хувиар буурсан нь төмрийн хүдрийн экспортын өсөлтийг хязгаарлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.