Stablecoin-ий талаар хэн юу гэв?
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Goldman Sachs-ийн үзэж буйгаар, stablecoin нь дэлхийн санхүүгийн дараагийн томоохон хөдөлгөгч хүч болж мэднэ.
Өсөлтийн шалтгаан
Учир нь stablecoin-той холбоотой зохицуулалтууд илүү тодорхой болсноор хэрэглээ нь хурдацтай өсөх нөхцөл бүрдээд буй юм.
Stablecoin гэж юу вэ?
Stablecoin бол АНУ-ын доллар эсвэл Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан дижитал токен. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх койн бүрийн ард бодит хөрөнгө нөөц хэлбэрээр хадгалагдаж байдаг.
Эдгээр койныг гаргагчид ард нь байгаа токены баталгааг хангахын тулд их хэмжээний нөөц хуримтлуулна. Энэ нөөцөд хамгийн их таардаг зүйл бол АНУ-ын засгийн газрын богино хугацааны бонд юм. Ингэснээр тогтвортой койны өргөн хэрэглээ өссөнөөр бондын шинэ, хүчтэй худалдан авагчдыг бий болгож болзошгүй.
Шинжээчийн онцлох үг
Скотт Бессент хөрөнгө оруулагчдад хандан: “Stablecoin нь АНУ-ын өрийн томоохон худалдан авагчдын нэг болох нь гарцаагүй. Энэ нь зах зээлд урьд нь байгаагүй шинэ эрэлтийг бий болгож, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй