Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаа

Монгол Улсад анх удаа Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан компани юм.

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнүүдийг зуучлан ажиллаж байна.

Эрх зүйн орчин

Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

Монгол Улсад анх удаа буюу 2023-01-16-нд нүүрсний цахим арилжаа хийгдэж эхэлсэн бөгөөд 2023 оны байдлаар нийт нүүрсний экспортын 21 хувь нь цахим арилжаагаар хийгдсэн.

Брокерийн компаниудад цахим арилжааг зохион байгуулах эрх нээгдсэн бөгөөд Голомт Капитал ҮЦК ХХК нь “Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч”-ийн тусгай зөвшөөрлийг авсан анхны компани болсон.

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулахтай холбоотой дараах журмууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүнд:

  • Санхүүгийн зохицуулах хорооны 4 журам
  • Монголын Хөрөнгийн биржийн 5 журам

  • 2023/06

    Санхүүгийн Зохицуулах Хороо

    • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа, төлбөр, тооцоо хийх ерөнхий журам
    • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам
    • Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагаанд хяналт тавих журам 2023/06/02-нд Санхүүгийн зохицуулах хороо дээрх журмуудыг баталсан

  • 2023/06

    Санхүүгийн Зохицуулах Хороо

    • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам 2023/06/12-нд Санхүүгийн зохицуулах хороо дээрх журмыг баталсан

  • 2023/06

    Санхүүгийн Зохицуулах Хороо

    • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам
    • Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам
    • Биржийн зах зээлийн зарим оролцогчийг итгэмжлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах журам
    • Нүүрсний арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам
    • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналт шалгалтын журам 2023/06/26-нд Монголын хөрөнгийн бирж дээрх журмуудыг баталсан

Холбоо барих

Уул уурхайн брокертой холбогдох уу?.

Хаяг
Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24
Утасны дугаар

(+976) 8604-2772