БНХАУ юаньд суурилсан stablecoin гаргана
Өнөөдөр юанийн дэлхийн төлбөрийн эзлэх хувь 2.88%, харин ам.доллар 47.19%-ийг эзэлж байна. Харин стэйблкойн зах зээл 2028 он гэхэд $2 их наядад хүрнэ гэсэн таамаг бий. Тиймээс Хятадын Төрийн зөвлөл олон улсад юанийн хэрэглээг нэмэх шинэ төлөвлөгөөг батлах магадлалтай байна.
Бодлогын эргэлт ба стэйблкойн гэж юу вэ?
Тодруулбал, юаньд суурилсан стэйблкойныг (тогтвортой койн) гаргах асуудлыг анх удаа хэлэлцэхээр болсон нь 2021 онд криптовалютыг хориглосон байр суурь нь эрс өөрчлөгдөж байгааг харуулж байна.
Стэйблкойн нь валюттай холбогдон үнэ нь тогтвортой байдаг криптовалют бөгөөд хил дамнасан төлбөрийг түргэн шуурхай, хямд өртгөөр хийх боломжийг олгодог. Одоогоор дэлхийн стэйблкойны 99%-ийг ам.доллар эзэлж байгаа учраас Хятад энэ зах зээлд нэвтэрснээр ам.долларын давамгай байдлыг сааруулах юм.
Хэрэгжүүлэх төлөвлөгөө ба сорилт
Үүнийг Хонг Конг, Шанхай хотууд түрүүлж хэрэгжүүлэх бөгөөд ШХАБ-ын уулзалтаар (VIII/31–IX/1) бусад улстай хамтрах асуудлыг хэлэлцэнэ. Гэвч хатуу капиталын хяналт нь гол бэрхшээл хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй