Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ VS ДЭЛХИЙ: ЗЭСИЙН НӨӨЦИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

АНУ VS ДЭЛХИЙ: ЗЭСИЙН НӨӨЦИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

АНУ VS ДЭЛХИЙ: ЗЭСИЙН НӨӨЦИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

2025 оны 4-р сарын байдлаар зэсийн зах зээлд хүчтэй өөрчлөлт, богино хугацааны шокууд болон урт хугацааны бүтцийн сорилтууд зэрэгцэн нөлөөлж байна. АНУ-ын Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй худалдааны хатуу бодлого, тэр дундаа зэсийн импортоос татвар авах тухай дохио нь Нью-Йоркийн COMEX бирж дээрх зэсийн үнийг огцом өсгөж, Лондоны LME-ийн үнэтэй харьцуулахад 13–15%-ийн тарифын зөрүү бий болгожээ. Энэ нөхцөл байдал нь хэрэглээний эрэлтээс бус харин худалдаачид зэсийн нөөцөө АНУ руу зөөх явцтай холбоотой бөгөөд үр дүнд нь дэлхий даяарх агуулахын нөөц хомсдож эхэлсэн. Тухайлбал, Хятадын биржийн агуулах дахь зэсийн нөөц өнгөрсөн долоо хоногт 55,000 тонноор багассан нь бүртгэгдсэн хамгийн их долоо хоногийн бууралт болж, Лондоны бирж (LME) мөн 10,000 тонны хорогдолтой байв.

Goldman Sachs-ийн тооцоолсноор 2025 оны 3-р улирал гэхэд дэлхийн нийт бүртгэлтэй зэсийн нөөцийн 45–60% нь АНУ-д төвлөрөх магадлалтай байгаа нь асар их эрсдэл үүсгэж байна. АНУ нь дэлхийн боловсруулсан зэсийн ердөө 6%-ийг хэрэглэдэг хэдий ч ийнхүү нөөц төвлөрүүлж байгаа нь дэлхийн бусад бүс нутгуудад хэт хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлж байна. Энэ нь зэсийг сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн төв металл хэмээн үздэг зах зээлд гүнзгий сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ, Хятадын дотоодын хэрэглээ өсөж, гадаадын зэсийн импортын үнэ өссөнөөр энэ хомсдол илүү хурцдаж байна.

Цаашдын эрэлт талаас авч үзвэл, дэлхийн цахилгаанжуулалттай холбоотой төслүүд (цахилгаан машин, нарны эрчим хүч, салхи, дата төвүүд, хөргөлтийн технологи) зэсийн хэрэглээг түүхэн шинэ шатанд хүргэх нь тодорхой болсон. Судалгаагаар дэлхий нийт ирэх 30 жилд түүхэнд олборлосон нийт зэсээс 115%-иар илүү хэмжээний зэсийг шинээр олборлох шаардлагатай гэж үзэж байна. Гэвч зэсийн шинэ орд илрүүлэлт буурч, хүдэр дэх зэсийн агууламж бага болсон, олборлолтын өртөг огцом өссөн нь нийлүүлэлтийн урт хугацааны хомсдлыг бий болгож буй.

Эдийн засгийн хэтийн төлвөөр авч үзвэл, инфляцын өсөлт, хэрэглэгч, бизнесийн итгэл сулрах зэрэг эдийн засгийн сулралын дохио гарч байгаа нь алт руу хөрөнгө оруулагчдыг түлхэж, зэс-алтны харьцааг олон жилийн доод түвшинд хүргэжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид зэсийн богино хугацааны гүйцэтгэлд итгэл алдарч буйг илэрхийлнэ. Гэсэн ч урт хугацаандаа зэсийн үнэ сэргэлт хийх магадлал өндөр. Учир нь дэлхийн эрчим хүчний бүтэц эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, цахилгаан хэрэглээ, цэвэр эрчим хүчний төслүүд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн зах зээлд зэсийн бодит нөөц улам бүр багасч байна. Иймд одоо үүссэн хэт төвлөрөл, логистикийн савалгаа богино хугацааны хомсдол үүсгэж, харин урт хугацаанд зэс стратегийн үнэ цэнэтэй түүхий эд хэвээр байх төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.