Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Богд банк Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж байна

Богд банк Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж байна

Богд банк Нью-Йоркийн хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж байна

Богд Банкны толгой компани болох Кайманы арлуудад бүртгэлтэй Bogd FT Limited нь АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид (NYSE) хувьцаагаа бүртгүүлэхээр 2026 оны есдүгээр сарын 1-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) үнэт цаасны урьдчилсан танилцуулгаа хүргүүллээ.

Тус компани NYSE-д “BOGD” тикерээр бүртгүүлж, нэгж хувьцааг 4–6 ам.долларын үнээр санал болгохоор төлөвлөжээ. IPO-оор нийт 6.25 сая ширхэг хувьцаа буюу нэмэлтээр хувьцаа гаргах эрхийг тооцохгүйгээр ойролцоогоор компанийн 10 хувийг олон нийтэд санал болгосноор 25–37.5 сая ам.доллар татан төвлөрүүлэх юм байна. Санал болгох үнийн хүрээнд нэмэлтээр хувьцаа гаргах эрхийг тооцохгүйгээр компанийн зах зээлийн үнэлгээ 240.4–360.6 сая ам.доллар байхаар хүлээгдэж байна.

IPO-оос татан төвлөрүүлэх хөрөнгийн 70 хувийг Богд Банкны Монгол болон Төв Азийн зах зээл дэх зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

2025 оны санхүүгийн голлох үзүүлэлтүүд:

  • Өөрийн хөрөнгө: 207.1 тэрбум төгрөг
  • Цэвэр хүүгийн орлого: 60.7 тэрбум төгрөг
  • Цэвэр ашиг: 50.1 тэрбум төгрөг
  • Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE): 24.2%

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.