SpaceX болон Tesla компаниуд ирэх 12-р сард нэгдэж магадгүй
Илон Маскийн удирддаг SpaceX болон Tesla компаниуд нэгдэх хэлэлцээгээ эрчимжүүлж, 2026 оны 12-р сард багтаан нэгдэх гэрээгээ зарлаж магадгүй талаар яриа өрнөөд байна.
Одоогоор хоёр компанийн ТУЗ болон зөвлөхүүд нэгдэх гэрээний нөхцөл, хувьцааны солилцоо, удирдлагын бүтцийн асуудлаар хэлэлцээ хийж байна.
SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 1.9 их наяд, Tesla-ийнх 1.5 их наяд ам.доллар орчим байгаа бөгөөд нэгдсэн тохиолдолд 3.4 их наяд ам.долларын үнэлгээтэй технологийн аварга компани бий болох боломжтой.
Ингэснээр сансрын технологи, цахилгаан автомашин, робот, хиймэл оюун ухааны бизнесүүд нэг компанийн дор нэгдэх юм. Гэхдээ хэлэлцээ эцэслээгүй бөгөөд албан ёсны мэдэгдэл 2027 оны эхэн хүртэл хойшлох боломжтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
