Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК “Шилдэг Үнэт Цаасны Компани" боллоо

Голомт Капитал ҮЦК “Шилдэг Үнэт Цаасны Компани

Голомт Капитал ҮЦК “Шилдэг Үнэт Цаасны Компани" боллоо

Таван жил тутамд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулдаг “Grand Bull Awards-2023”-ын 15 номинацид 70 гаруй байгууллагын 100 орчим нэр дэвшигч өрсөлдсөнөөс Голомт Капитал ҮЦК төрөл бүр дээр салбараа манлайлж:

GRAND BULL AWARDS-2023
• ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ
• ШИЛДЭГ БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ
• ХОЛБООНЫ ОНЦЛОХ ЗАХИРАЛ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ/ номинацид тэргүүллээ.

--------------------------

Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

--------------------------

Мөн бидний үндсэн болон дэд андеррайтераар нь ажилласан компаниуд шилдгээр шалгарлаа.

GRAND BULL AWARDS-2023
• БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ /Хан Алтай Ресурс ХХК/
• ОНЦЛОХ IPO /Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК/
• ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН /Simple Зээлжих Зэрэглэлтэй Бонд/ шалгарлаа.

--------------------------

Тус шагналыг олгохдоо Голомт Капитал ҮЦК-ийн санхүүгийн үзүүлэлтээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, cпорт, байгаль орчин, эрүүл мэндийн салбар тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг үндэслэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Цаашид бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, үйлчилгээний чанараа сайжруулахын зэрэгцээ харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын хөтөч байж, мэдээлэл судалгаагаар тогтмол ханган, эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж байна.

--------------------------

НИЙТ ХАРИЛЦАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАГЧ ТҮНШҮҮД БОЛОН ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
Хүндэтгэсэн: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.