Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Breaking News

Breaking News

Breaking News

Үнэт цаасны зах зээлийг хөгжлийг татварын орчноор дэмжих ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

ШИНЭЧЛЭЛ:

- Хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгохтой холбоотой зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцон албан татвар ногдох орлогоос хасаж тооцох

- Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын зах зээлд үнэт цаасны анхдагч зах зээлд нийтэд санал болгон нээлттэй арилжаалагдах үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гаргах үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцох

- Үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагдах ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй компанийн хувьцааны ногдол ашгийн суутган татварыг 10 хувь байсныг 5 хувь болгон бууруулах

- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх

- ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөх

- Гадаадын хөрөнгө оруулагчийн хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод татвар ногдуулахдаа тухайн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахад гарсан холбогдох зардлыг хасаж тооцох

- Хувьцаа үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон кастодианы үйл ажиллагаа эрхэлдэг
ААН нь ногдуулж, суутган төсөвт төлж, тайлагнах зэрэг өөрчлөлтүүд орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.