Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Энэтхэг эдийн засгаараа Азийг түүчээлнэ

Энэтхэг эдийн засгаараа Азийг түүчээлнэ

Энэтхэг эдийн засгаараа Азийг түүчээлнэ

Дэлхийд АНУ-ын дараа хоёрт тооцогддог томоохон эдийн засагтай БНХАУ нэгэн цагт Азийн эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч гол улс байв.

Гэвч тус улсын эдийн засаг удааширч байгаа учраас Азид тэргүүлэгч байр сууриа алдах төлөвтэй байгааг S&P Global-аас мэдээллээ.

Тэгвэл тус улсын байр суурийг Азийн орнуудаас эдийн засаг нь өндөр өсөх хүлээлттэй байгаа Энэтхэг улс эзлэхээр байна.

S&P Global-ын мэдээлснээр Энэтхэг улсын эдийн засаг энэ онд 6.4 хувиар өсөх хүлээлттэй байгаа нь өмнөх таамаглал болох 6 хувиас өндөр байгаа юм.

Харин 2025 онд тус улсын эдийн засаг 6.5 хувиар өсөх бол 2026 онд 7 хувиар өсөх хүлээлттэй байна. Харин энэ хугацаанд БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.4 хувь, 2024 онд 4.6 хувиар өсөх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.