Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОУВС: Монгол Улсын ДНБ-ийг 2023 онд 5.5 хувиар, 2024 онд 4.5 хувиар өснө гэв.

ОУВС: Монгол Улсын ДНБ-ийг 2023 онд 5.5 хувиар, 2024 онд 4.5 хувиар өснө гэв.

ОУВС: Монгол Улсын ДНБ-ийг 2023 онд 5.5 хувиар, 2024 онд 4.5 хувиар өснө гэв.

Сангийн яам Монгол Улсын эдийн засаг 2024 онд 7 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байгаа бол Олон Улсын Валютын Сан 4.5 хувиар өсөх тооцоолол гаргасан. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банк 7.5 хувь, Азийн хөгжлийн банк 6.1 хувиар өснө гэж тооцоолсон юм. Тиймээс Олон Улсын Валютын Сан бусад олон улсын байгууллагуудаас хамгийн тааруу тооцооллыг гаргаад байна.

ОУВС төсвийн тогтвортой байдал, сахилга батыг чанд дагаж мөрдөх нь нэн чухал болохыг онцолж байна

ОУВС-ийн тайланд мөчлөгийн шинжтэй төсвийн тэлэлт нь эхэндээ өсөлтийг дэмжих ч цаашид төсвийн бодлого өөрчлөгдөхгүй бол дунд хугацаандаа инфляц дахин өсөж, Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдан, гадаад хүчин зүйлс дахин дарамт болж магадгүйг анхааруулжээ.

Энэ нь 2024 оноос хойш уул уурхайн бус салбар болон ерөнхий өсөлтийн төлөвт ихээр нөлөөлөхөөр байна гэж үзэж байгаа аж.

Бэхжүүлэх арга хэмжээ авахгүй байснаар 2022 онд ашигтай гарч байсан төсвийн тэнцэл 2024 онд томоохон алдагдалтай гарч, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж үзсэн байна.

Мөн гадаад өр өндөр, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай нь гадаад “шок”-ийн нөлөөнд эмзэг байгааг онцолжээ.

Тиймээс 2023-2024 онд улсын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцүүлэн реформ хийх замаар макро эдийн засгийн болон гадаад сөрөг нөлөөллийг бууруулж, өрийн динамикийг сайжруулах шаардлагатайг зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.