Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola-ийн хувьцааны ханш 33.61 хувиар өслөө.

Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola-ийн хувьцааны ханш 33.61 хувиар өслөө.

Цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola-ийн хувьцааны ханш 33.61 хувиар өслөө.

Өчигдөр АНУ-д төвтэй цахилгаан ачааны автомашин үйлдвэрлэгч Nikola Corporation компанийн Үйл ажиллагааны захирлаар өмнө нь General Motors болон Dell Technologies Inc компанийн удирдлагын багт ажиллаж байсан Mary Chan-ыг томилсон нь хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ.

Mary Chan нь тус компанийг 2020 онд NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлэхэд ажиллаж байсан бөгөөд удирдлагын багт орж байгаа нь тус компанид томоохон дэвшил авч ирнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Nikola Corporation компани нь 2020 оны 03 сард SPAC төрлийн компаниудтай нэгдэж NASDAQ-ын хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд үүний дараа хувьцааны ханш нь даруй 800 хувиар өсөж байжээ.

Тус компанийн хувьцааны ханш хамгийн өндөртөө 93.13 ам.долларт хүрч байсан бол хөрөнгийн зах зээлийн уналт, үйл ажиллагааных нь тогтворгүй байдлаас шалтгаалж хувьцааны ханш  нь одоо 1.59 ам.доллараар арилжаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.