Chevron 6.3 тэрбум ам.доллараар PDC Еnergy-г худалдан авахаар болжээ

Chevron өчигдөр мэдэгдэл хийж PDC Energy-ийг худалдан авах 6.3 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсан гэлээ. 

Хэлэлцээрт тусгаснаар PDC Energy-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тутамд Chevron-ийн 0.4638 ширхэг хувьцааг хүлээн авах бөгөөд харьцааг тогтоохдоо 5 дугаар сарын 19-ний хаалтын ханшийг үндэслэл болгожээ. Мөн хэлэлцээрт өр төлбөрийг багтаасан бөгөөд Chevronooс гарч буй зардал нь 7.6 тэрбум ам.доллар болж буй аж. 

PDC Energy-ийн хувьцаа 8 орчим хувиар өсөөд байна.