Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA 28 хувийн өсөлт үзүүлэв

NVIDIA 28 хувийн өсөлт үзүүлэв

NVIDIA 28 хувийн өсөлт үзүүлэв

Лхагва гарагт Nvidia Corp 2 дугаар улирлын орлогын тооцооллоо танилцуулсан нь зах зээлийн хүлээлтээс 50%-иар өндөр байлаа. Тус компани ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны үйл ажиллагааг дэмждэг чипний эрэлт өндөр байгаа тул нийлүүлэлтийг нэмж байгаагаа мэдэгдээд байна.

Энэхүү мэдээллийн дараа Nvidia Corp-ийн хувьцааны ханш 28 хувь өсөж 391.5 ам.долларт хүрчээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 200 орчим тэрбум ам.доллараар өсөж 950 тэрбум ам.долларт хүрснээр чип үйлдвэрлэгчдийн дотроос дэлхийн хамгийн үнэ цэнтэй нь төдийгүй, Уол Стрийтийн тав дахь үнэ цэнтэй компани болжээ.

Нэгдүгээр улиралд тус компани 6,52 тэрбум ам.долларын орлого олохоор хүлээгдэж байсан ч гүйцэтгэл 7.19 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг 1.09 ам.доллар болж шинжээчдийн таамаглаж байсан 0.92 ам.долларыг давжээ.

      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.