Zoom орлогын төлөвлөгөөгөө өсгөлөө

Zoom Video Communications Inc энэ жилийн орлогын урьдчилсан таамаглал болон ашгийн тооцооллоо өсгөж буйгаа даваа гарагт мэдэгдлээ. 

Компанийн хувьцаа арилжааны идэвхтэй цагаар бараг 5 хувь өссөн бөгөөд энэхүү мэдээлэл гарснаар биржийн дараах зах зээл дээр дахин 0.7 хувийн өсөлт үзүүлжээ. 

Шинэчилсэн тооцооллоор компани энэ жил 4.47-4.49 тэрбум ам.долларын орлого олох аж. Өмнөх тооцоолол нь 4.44-4.46 тэрбум ам.доллар байсан юм. 

Ингэснээр компани нэгж хувьцаанд ногдох 4.25-4.31 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өмнөх хүлээлт 4.11-4.18 ам.доллар байжээ.