Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Жек Магийн эргэн ирэлт 

Жек Магийн эргэн ирэлт 

Жек Магийн эргэн ирэлт 

Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жек Ма олон сар эзгүй байсны эцэст энэ долоо хоногийн даваа гарагт БНХАУ-д эргэн ирсэн. Түүний эзгүйд БНХАУ-д хэрэгжүүлсэн монополийн эсрэг хуулиас шалтгаалж Алибаба компанийн хувьцааны ханш 75 хувиар унаж, 600 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байсан юм. Харин Жек Ма эргэн ирсэн мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хувьцааны ханш өдрийн дотор 14 хувиар өссөн. 

Жек Ма эргэн ирэхдээ Алибаба компанийг бизнесийг 6 групп компанид хувааж толгой компани болох Алибаба Группийг хөрөнгө оруулалтын компани болгож байгаагаа мэдэгдсэн. Тус группийн 6 салбар компанийг дурдвал.  

  • Алибабагийн харилцагчдын мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан Cloud Intelligence Group 
  • Дотоодын онлайн худалдааны Taobao Tmall Commerce Group,  
  • Meituan Group-ийн хамгийн том өрсөлдөгч болох Ele.me хоол хүргэлтийн платформыг хариуцаж ажиллах Local Service Group 
  • S.F.Holding, ZTO зэрэг томооохон каргонуудын гол өрсөлдөгч, ложистикийн үйлчилгээг хариуцаж ажиллах Cainiao Smart Logistics 
  • Олон улсын онлайн худалдааны томоохон платформууд болох AliExpress, Lazada 
  • Стримингийн бизнесийг хариуцаж ажиллах Digital Media and Entertainment Group 

Өнөө өглөө 8 цагт Алибаба компанийн гүйцэтгэх захирал Daniel Zhang эдгээр 6 групп компани нь үйл ажиллагааны хувьд Алибабагийн толгой компани болох Алибаба группээс хараат бус байхаа мэдэгдсэн бөгөөд Алибаба групп нь хөрөнгө оруулалтын холдинг чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэхээ мэдэгдсэн байна. 

Мөн тус компанийн санхүү хариуцсан захирал Toby Xu-ийн мэдэгдэж байгаагаар тус 6 группын Taobao Tmall Commerce Group-ээс бусад 5 групп компаниуд бүгд анхдагч зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх буюу IPO гаргах санхүүжилтийг хараат бус байдлаар босгох эрхийг өгч байгаагаа мэдэгдсэн. Тус мэдээлэл зарлагдсаны дараагаар Алибабагийн Хонгконгийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй 9988.HK тикерээр арилжаалагддаг хувьцааны ханш 2 хувиар өслөө. 

Шинжээчдийн дунд Жек Ма эргэн ирэхийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлтэй тохиролцоо хийсэн байх боломжтой бөгөөд эдгээр компаниуд IPO хийснээр хувьцааг төрөөс худалдан авах замаар хяналтаа тогтоох боломжтой хэмээн үзэж байгаа юм байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.