Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

First Republic Bank 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

First Republic Bank 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

First Republic Bank 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

АНУ-ын нэгэн томоохон банк First Republic Bank (NYSE:FRC)-ийг аврах зорилгоор 30 тэрбум ам.доллар оруулсан гэв. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хөрөнгө оруулалтыг JPMorgan хийж байгаа бөгөөд нийт 70 тэрбум ам.доллар хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ энэ нь тус банкны харилцагч, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хангалтгүй байлаа гэж шинжээчид дүгнэж байна. 

Энэхүү мэдээтэй холбоотойгоор First Republic Bank-ны хувьцаа 10 орчим хувийн өсөлттэй хаагдсан боловч биржийн дараах арилжааны үеэр тус банк ногдол ашгийн тараалтаа хойшлуулна гэж мэдэгдсэнээс болж буцаад 18 хувь унаад байна. 

Гуравдугаар сарын 6-наас хойш тус банкны хувьцаа 70 гаруй хувь сулраад байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.