Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

CVS 10.5 тэрбум ам.доллараар Oak Street Health-ийг худалдан авна

CVS 10.5 тэрбум ам.доллараар Oak Street Health-ийг худалдан авна

CVS 10.5 тэрбум ам.доллараар Oak Street Health-ийг худалдан авна

CVS Health Corp (NYSE:CVS) компани нь 10.5 тэрбум орчим ам.доллараар анхан шатны тусламж үйлчилгээний төв Oak Street Health Inc-ийг өр төлбөрийн хамт худалдан авах хэлэлцээр дуусах шатандаа орсон гэж Wall Street Journal мэдээллээ.   

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 39 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд амжилттай болбол энэ долоо хоногт зарлагдах аж. 

Oak Street Health нь тэтгэврийн насны иргэдэд төрийн санхүүжилттэй эрүүл мэндийн даатгалын багц буюу анхан шатны тусламж үзүүлэх үйлчилгээг АНУ даяар үзүүлдэг хувийн хэвшлийн компани юм.   

CVS нь өмнө нь анхан шатны тусламж үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа тэлэх сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд Oak Street Health-тэй ижил үйлчилгээ эрхлэгч Cano Health-ийг худалдан авахаар санал тавьж байсан ч, тохиролцоонд хүрч чадаагүй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.