Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Боинг 737 МАХ онгоцны ослын хохирогчдын ар гэр шүүхэд мэдүүлэг өгнө

Боинг 737 МАХ онгоцны ослын хохирогчдын ар гэр шүүхэд мэдүүлэг өгнө

Боинг 737 МАХ онгоцны ослын хохирогчдын ар гэр шүүхэд мэдүүлэг өгнө

Боинг 737 MAX загварын хоёр онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрээс Пүрэв гарагт Техас мужийн холбооны шүүх хурал дээр Боинг (NYSE:BA) компанийн эсрэг мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байна.

АНУ-ын дүүргийн шүүгч Reed O’Conner өнгөрсөн долоо хоногт Боингийг хоёр онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийн 2021 онд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус компанийг шүүхэд дууджээ. 2021 оны 1 сард онгоцны загвар алдаатай байсан гэх үндэслэлээр 2.5 тэрбум ам.долларын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралд ялалт байгуулж, хариуцлагаас чөлөөлөгдсөн байдаг.

Хохирогчдын ар гэрийн зүгээс Хууль Зүйн Яамыг “хууран мэхэлж, процессыг нуун дарагдуулснаар бидний эрхийг зөрчиж байна” хэмээн маргаж, мөн Боингийн эрүүгийн хариуцлага хүлээхээс чөлөөлөгдсөн шийдвэрийг цуцлахыг шүүгч О’Коннороос хүссэн байна.

Шүүгч О’Коннор нь 10 сард, дээрх хүсэлтийн дагуу амь үрэгдэгсдийн ар гэрийг хуулийн дагуу “Гэмт хэргийн хохирогчид” хэмээн авч үзэхийг тогтоосон бөгөөд хохирогчдын ар гэрээс Боинг компанийг эрүүгийн гэмт хэрэгтнээр татахыг шаардсан байна.

2018, 2019 онд Индонез болон Этиоп улсад болсон осол нь Боинг компанид 20 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан бөгөөд тус компанийн хамгийн сайн борлуулалттай онгоцыг 20 сарын турш ашиглалтаас хасаж, нисэх онгоцны гэрчилгээг олгох журмыг АНУ-ын Конгресс шинэчлэн батлахад хүргэсэн юм.

Хохирогчид нөхөн төлбөрт 500 сая ам.доллар, 243.6 сая ам.долларын торгууль болон агаарын тээврийн компаниудад 1.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгох шаардлага тавьж буй аж. Харин Боинг болон Хууль Зүйн Яам хоёул энэхүү хаагдсан хэргийг дахин нээхийн эсрэг байгаагаа илэрхийлж "Урьд өмнө байгаагүй, тэгш бус, хэрэгжих боломжгүй тохиолдол" гэж үзэж байгаа өмнө нь илэрхийлээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.